13 долоо хоног
Жирэмсний 3 сарыэ эхо оношилгоондоо хамрагдах боломжтой сүүлийн 7 хоног шүү. Та хамгийн хэцүү гэгддэг жирэмсний эхний хагасаа маш амжилттай давлаа. Таньд баяр хүргэе.
Эхо үзлэгийн хугацаа
11-13 долоо хоног 6 өдрийн эхо
Ургийн өсөлт
Ураг ойролцоогоор 7 – 8 см урттай, 7-14 гр жинтэй чавга шиг болжээ. Толгой нь их биетэйгээ тэнцүү байсан бол нийт биеийн 1/3 эзэлж байна. Түүний дууны хөвч нь бүрэлдэж эхэлсэн. Буйланд нь 20 шүдний ор мөр гарсан төдийгүй бяцхан гар нь хурууны хээтэй болсон гэвэл та итгэх үү? Нүүр царай нь улам бүр хүнтэй төстэй болж байгаа. Аман дотор нь тагнай хэсэг хоорондоо нийлж эхэлсэн. Амаа нээж, уснаасаа ууж чадаж байгаа. Нүүрний арьсанд нь шар үсний уг тодорч эхэлжээ. Бэлэг эрхтэний хөгжил нь бараг гүйцсэн тул одооо эхо оношилгоогоор мэдэх боложмтой болжээ.
Танд сонирхуулахад
- Толгойгоо эргүүлж чаддаг болсон
- Амтыг мэдэрдэг болсон
- Хүүхэд нь одоохондоо бага минутаар унтаж байгаа ч удахгүй урт хугацаар унтаж эхлэнэ.
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Дотор муухай оргих нь багасна
- Венийн судаснууд тодорно
- Толгой өвдөх, өтгөн хатах, ходоод хорсох нь ч мөн үргэлжлэх магадлалтай
- Гэдэс язарч эхлэж магадгүй
