Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 16,5–25 см · 290–300 гр

20 долоо хоног

Танд баяр хүргэе? Та жирэмсний 5 сарын хугацааг амжилттай туулжээ. Мөн та ургийн 5 сарын нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай.

Жирэмсний явц20/40 · 50%

Эхо үзлэгийн хугацаа

18-20 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 16,5 – 25 см, 290 – 300 гр жинтэй болжээ. Тархинд үнэрлэх, харах, сонсох, амтлах, мэдрэх мэдрэхүйн төв хэсэг хурдтайгаар хөгжиж байгаа. Булчин, шөрмөс нь ч мөн илүү хүчтэй болжээ. Энэ долоо хоногт эхэд агуулагдах дархлааны эсүүд урагт шилждэг. Хүчтэй дуу чимээнд хариу үйлдэл хийж чадаж байгаа болохоор та хүүхдэдээ хөгжим сонсгож, ярилцаарай.

Танд сонирхуулахад

  • Хүүхэд тань таны зүрхний цохилт болон гадаа дуу чимээ сонсдог
  • Хэрвэ таны хүүхэд охин бол түүний өндгөвчинд нь 6 сая өндгөн эс бүрэлдсэн байгаа

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Үтрээ томрохын хэрээр уушги шахагдаж амьсгал давчидна
  • Таны хүүхэд хоол боловсруулах эрхтнүүдийг шахснаас болж шингэц удааширч цээж хорсох зовиур мэдрэгдэнэ.
  • Хаван улам ихэснэ. Төрсний дараагаас алга болох тул санаа зовох хэрэггүй.

Та үүнийг мэдэх үү?

  • Жирэмсэн эмэгтэйн цусан дахь хүчилтөрөгч бага байдаг нь мартамхай болдог байна.