2-р гурван сар 34,5–37.5 см · 680–1134 гр
27 долоо хоног
Танд баяр хүргэе! Та 2 дахь 3 сараа амжилттай давлаа. Ингээд сүүлийн 3 сар эхэлж байгаа энэ үед төрөх бэлтгэлээ бага багаар хангаж эхлэх хэрэгтэй.
Жирэмсний явц27/40 · 68%
Ургийн өсөлт
Хүүхэд дунджаар 34,5 – 37.5см урттай, 680 – 1134гр жинтэй болсон байгаа. Зөвхөн томроод зогсохгүй улам ухаалаг болж байна. Уушгиараа амьсгаа авч, гаргаж сурсан. Хүүхэд 24-28 дах долоо хоногтойдоо хөдлөх орон зай ихтэй, өөрөө хөнгөн байгаа учраас илүү их хөдөлгөөнтэй байдаг. Зарим тохиолдолд хөдөлж байгаа нь гаднаас нь харахад ч мэдэгддэг.
Танд сонирхуулахад
- Нүд нь илүү гярхай, болор нь бүрэлдэж гүйцээд харанхуй, гэгээнд хариу үйлдэл хийж байгаа
- Уушгиараа тогтмол усаа ууж гаргаж байгаа бөгөөд төрсний дараах үедээ бэлтгэл хийж байгаа
- Таны гэдсэн дээр чихээ тавин чагнавал хүүхдийн зүрхний цохилтыг ялгаж сонсож чадна
- Ээж, аавынхаа дууг ялгаж сонсож, түүнд хариу үйлдэл үзүүлж байгаа
Тархины үйл ажиллагаа нь эрчимтэй гүйцэж байгаа учраас түүнд чанга дуугаар ном уншиж, хөгжим сонсгож байгаарай.
Ээжийн биед гарах өөрчлөлт
- Өмнөх долоо хоногт илэрч байсан хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, нуруу өвдөх, цагаан мах эргэх зовиур илэрч магадгүй
- Арьс, хумс, үс нь улам бат бөх болж хурдан ургаж байгаа
- Доошоо шээс дусагнах
