Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 15 см · 190 гр

18 долоо хоног

Та 18-20 долоо хоногтойд буюу 5 сарын ургийн анатомын бүтцийг тодорхойлдог нарийвчилсан эхо оношилгоондоо хамрагдах хугацаа нь болжээ.

Жирэмсний явц18/40 · 45%

Эхо үзлэгийн хугацаа

18-20 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд нь ойролцоогоор 15 см урттай, 190 гр жинтэй том сонгино шиг хэмжээтэй болжээ. Мэдрэлийн төгсгөл хэсгүүд бүрэн хөгжсөн. Одоо гадны чимээг илүү сайн мэдэрч чаддаг болсон. Үе үе унтаж байгаа бөгөөд, унтаж сэрэх нь тогтмол болжээ. Бөөр нь шээс боловсруулж эхэлдэг. Ургийн толгой хэсэгт үс ихээр ургаж байгаа.

Танд сонирхуулахад

  • Хуруугаа хөхөж, залгиж, зогьсуулж, эвшээж чаддаг гэвэл итгэхүү?
  • Гэдсэндээ чөлөөтэйгээр байнга эргэж, хөрвөөж, цохиж, өшиглөж, хөдөлж байгаа
  • Хүйн судсаа атгаж, тавин тоглосоор л…

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Ургийн хөдөлгөөнийг мэдрэх
  • Гар хөл бага зэрэг хавагнана
  • Нуруу хөших
  • Хөлний шөрмөс татах
  • Тавгүй зовиуруудаас болж шөнө унтахад хэцүү болох
  • Венийн судасны даралт ихссэнээр хамраас цус гарах нь олшрох
  • Санаа зовох