Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 26–30 см · 360–600 гр

24 долоо хоног

Жирэмсний 22-24 дах долоо хоногт ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч харагддаг тул зүрхний нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг.

Жирэмсний явц24/40 · 60%

Ургийн өсөлт

Одоо дунджаар 26 – 30 см, 360 -600 гр жинтэй болсон. Бяцхан үр маань долоо хоног өнгөрөх тусам гадаад орчинд дасахад бэлтгэгдэж байна. Мөн хялгасан судаснууд үүсч эхэлснээр гэрэлтсэн нимгэн арьс нь аажмаар ягаарч эхэлдэг. Энэ хэд хоногт хөлсний булчирхай нь бүрэлдэж эхэлдэг. Түүний хөдөлгөөн нь илүү тогтмол, хүчтэй болно. Нүдээ илүү хурдан хөдөлгөж байгаа.

Танд сонирхуулахад

  • Таны дуу хоолойг сонсож байгаа тул байнга ярилцаж, дуу дуулж байгаарай
  • Хүүхдийн тань уушиг одоо агаараар амьгалахад бэлэн болжээ

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Хөл, шагай орчмоор хавагнасан тохиолдолд суухдаа аль болох хөлөө өндөрлөж байгаарай.
  • Хөлний шөрмөс татах
  • Нуруу чилэх
  • Хэвлийн зураас улам тодрох