Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар

40 долоо хоног

Та маш амжилттайгаар жирэмсний хугацагаа тууллаа. Баяр хүргэе.

Жирэмсний явц40/40 · 100%

Ургийн өсөлт

Хүүхэд төрөхөд түүний жин, уртыг хэмжээг нь нарийн мэдэх болно. Одоо түр хүлээхэд л болно. Хумс, үс нь улам ургасаар л байна. Уушги нь улам л хөгжиж байгаа бөгөөд төрөх үед хангалттай амьсгалж чаддаг болсон. Хүүхдийн биеийн 75 % нь ус, 15 хувь нь өөхнөөс бүрдэж байгаа.

Ээжийн биед гарах өөрчлөлт

Сүүлийн хэдэн долоо хоногт мэдрэгдэж байсан бүх зовиурууд хэвэндээ байна. Бага хугацаа үлдлээ тэвчээрэй.