Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 48–53 см · 2800–4000 гр

37 долоо хоног

Жирэмсний 36-38 дах долоо хоногт ургийн эрхтэн тогтолцоо болон төрөх үеийн хүндрэлийг илрүүлэх нарийвчилсан эхо оношилгоо хийгддэг тул та хамрагдаарай. Хүүхдийн хамгийн чухал зүйлс бүгд хөгжиж дуусчээ. Одоо улам л эрүүл чийрэг болсоор…

Жирэмсний явц37/40 · 93%

Эхо үзлэгийн хугацаа

36-38 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 48 -53 см урттай, 2800-4000 гр хүртэл жинтэй болсон байна. Одоо амьсгаа авах, гаргах, хуруугаа хөхөх, нүдээ цавчих, гараа атгах зэрэг чадваруудаа улам хөгжүүлсээр байна. Анхны хатуу баасаа гаргаж байгаа үүнийг нь мекониум гэдэг. Гэдсэндээ шүү дээ сонирхолтой байна уу? Одоо таны гэдэс их томорч, сунасан байгаа болохоор гадны гэрэл хүүхдэд харагдаж байгаа. Ийм болохоор өдөр шөнө болоход дасан зохицохыг хичээж байна. Төрөхдөө гэрлийн хурц тусгалыг мэдэрч, өөрөө түүнд дасан зохицох нь хамгаас чухал.

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Гэр орноо цэвэр байлгах, янзлах, цэгцлэх хүсэлд энэ үед ихэнх эмэгтэйчүүд хүчтэй автдаг
  • Гэдэсний язралт нэмэгдсээр байгаа
  • Нуруу чилэх