Үндсэн агуулга руу шилжих
2-р гурван сар 26–30 см · 360–590 гр

22 долоо хоног

Жирэмсний 22-24 дах долоо хоногт ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч харагддаг тул зүрхний нарийвчилсан эхо оношилгоог хийхэд тохиромжтой болдог.

Жирэмсний явц22/40 · 55%

Эхо үзлэгийн хугацаа

Ургийн зүрхний нарийвчилсан үзлэг

Цаг захиалах

Ургийн өсөлт

Энэ долоо хоногт ойролцоогоор 26-30 см урттай, 360-590 гр жинтэй болжээ. Толгой хэсэг нь өмнө нь том байсан бол одоо бие нь томорч толгой нь жижиг болсон. Одоо түүний нүд, уруул нь бүрэн хөгжиж гүйцсэнээр улам л хүүхэд төрхөндөө орж байгаа. Одоо элэг, цөс нь ажиллаж, биллирубин илүү ихээр ялгаруулж байгаа.

Танд сонирхуулахад

  • Чимээ сонсож байгаа тиймээс та эхчүүдэд хүүхэдтэйгээ ярилцаж, түүнд дуу дуулж өгч байгаарай

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Секс хийх дуршил нэмэгдэнэ
  • Тогтмол жин нэмэгдэнэ
  • Нэмэлт жин тээж, хүүхэд тань томорсонтой холбоотой нуруу чилж өвдөнө
  • Үс хурдан ургана
  • Хүүхэд томорч, уушгитай шахцалдаж байгаа учир амьсгаа авахад тээртэй болно