Үндсэн агуулга руу шилжих
3-р гурван сар 38.5–42.5 см · 900–1100 гр

29 долоо хоног

Жирэмсний 28-32 долоо хоногоос эхлэн ургийн эрхтэн тогтолцоог үнэлэх нарийвчилсан чухал үзлэг хийгддэг тул эхо оношилгоондоо хамрагдахаа мартуузай!

Жирэмсний явц29/40 · 73%

Эхо үзлэгийн хугацаа

28-32 долоо хоногийн эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Хүүхэд ойролцоогоор 38.5 – 42.5 см урттай, 900-1100 гр жинтэй болсон байна. Төрөх үедээ одоо байгаа хэмжээнээсээ 3 дахин томорох болно. Үнэхээр гайхалтай. Арьсан доор нь өөхөн давхарга үүсч, арьс нь улам л булбарай болсоор. Тархин дах дулааныг тохируулагч төв нь бүрэн боловсорсон байгаа.

Танд сонирхуулахад

  • Хүүхэд таныг шөнө унтаж байхад сэрүүн байж, өдөр сэрүүн байхад чинь унтаж байдаг
  • Ээж нь хөдөлгөөнтэй байдаг болохоор усан дотроо бүүвэйлэгдэн унтдаг байна
  • Хүүхдийн харах, сонсох, амтлах мэдрэмжээс гадна үнэрлэх мэдрэхүй нь бас хөгжсөн. Гэхдээ одоогоор усаа л үнэрлэж, амтлахаас өөр зүйл хийж чадахгүй

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Хүүхдийн тань хөдөлгөөн нь олширч, зүггүйтэж өгнө
  • Толгойн өвдөх /нойронд муу байх нөлөөлөх/
  • Гэдэс орчмын арьс загатнах
  • Нуруу болон хөл орчмоор чилэх
  • Өтгөн хатах
  • Хэвтэхэд хүндрэлтэй болох
  • Ойр ойрхон шээс хүрэх
  • Судас өргөсөж, тодрох