Үндсэн агуулга руу шилжих
1-р гурван сар 23–28 мм · 2 гр

9 долоо хоног

Жирэмсний хяналтандаа ороод, хүүхдийнхээ зүрхний цохилтыг ч сонсоод амжсан байгаа байх… Догдлоод л байна уу? Жирэмсний эрт үеийн хромосомын эмгэг тодорхойлдог биохимийн шинжилгээ болох хоёрол тестийг 9-13 долоо хоногийн хугацаанд л өгдөг тул мартуузай.

Жирэмсний явц9/40 · 23%

Эхо үзлэгийн хугацаа

Жирэмсэн тодорхойлох эхо

Цаг захиалах

Ургийн өсөлт

Үр хөврөл ойролцоогоор 23-28 мм урт, 2 гр хэмжээтэй болжээ. Нүүрний хэлбэр төрх нь улам илүү хөгжиж байгаагаас гадна зүрх хүчтэй цохилно. Бөөрөлзгөнөөс том биш ч хүүхдийн эрхтэн, мэдрэл, булчингууд бүгд одоо ажиллаж эхэлжээ. Гадна бэлэг эрхтэн энэ үеэс хөгжиж эхлэх бөгөөд харагдах арай л болоогүй байгаа. Түүний зовхи, чихний үүсч эхлэж байна.

Танд сонирхуулахад

  • Ураг маань гэдсэн дотроо өшиглөж хөдөлж байгаа ч та 16-22 долоо хоног хүртэл хөдөлгөөнийг мэдрэхгүй
  • Ураг орчмын шингээ залгиж, өөрийн хоол боловсруулах шүүсийг гаргаж эхэлдэг
  • Жирэмсний хугацаанд таны зүрх, элэг 2 дахин илүү ажилладаг
  • Гараа нүүр, биедээ хүргэж, хөдөлгөж байгаа

Ээжийн биед гарах өөрчлөлт

  • Өглөөгүүр дотор муухайрах
  • Өтгөн хатах
  • Хөх хөндүүрлэх, томрох
  • Ойр ойрхон шээх
  • Толгой өвдөх
  • Цээж хорсох
  • Гэдэс дүүрэх
  • Сэтгэл санаа тогтворгүй байх
  • Жин 1-3 кг нэмсэн байх магадлалтай